fitness
  • 80 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-04

Нийслэлд алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко Мобилити” аян өчигдөр эхлээд буй. Энэ аяны хүрээнд явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар хөндлөн гарч байгаа иргэд яарч сандралгүй явах нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ талаар Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн/ЗХУТ/ Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй “Эко Мобилити” аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зорчих ачаалал их байдаг 20 уулзварт явган иргэдийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор гэрлэн дохионы хугацааг 3-12 секундээр нэмэгдүүлсэн. Гадаад Хэргийн Яам, Төв шуудан, Зүүн дөрвөн зам, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Наадамчдын зам гэх мэтчилэн зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт гарцын хугацааг нэмж тохирууллаа” гэв.

Явган гарцаар гарах хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөн ихтэй уулзварын гарцын хугацааг 40 секундээр асахаар тохируулсан байна.


Бусад мэдээ

Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчиллаа

Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчиллаа

Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж байсан этгээдийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчилжээ. Цагда

Яруу найрагч М.Амархүү "Болор цом" наадамд түрүүллээ

Яруу найрагч М.Амархүү "Болор цом" наадамд түрүүллээ

Наадмын ерөнхий шүүгчээр МУСГЗ, утга зохиол судлаач Ц.Энхбат, шүүгчээр Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайхан, Шүүмж судлалын үндэсний төвийн тэргүүн, доктор А.Мөнх-Оргил, доктор Г.Батсуурь, доктор Э.Батжавхлан нар ажиллажээ.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн