Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, олимп, паралимпт амжилт үзүүлсэн тамирчдыг төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д олимпоос мөнгөн медаль хүртсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Бавуудоржийн Баасанхүүд гавьяат тамирчин цол хүртээлээ.