fitness
  • 105 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-12

Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд улсын төсөвт учирсан 238.9 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.

Тодруулбал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 118.8 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 101.5 сая төгрөг, эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 18.5 сая төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд  нэхэмжлэл гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна.

Тус прокурорын газраас 2023 онд төрд учирсан 327 сая төгрөгийг холбогдох иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлж байжээ.

Эх сурвалж: БЗД-ийн Прокурорын газар

Бусад мэдээ

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж товчоодын хяналтыг эрчимжүүлнэ

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж товчоодын хяналтыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням тарваган тахал өвчнөөс учрах аюул болон ур

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилготой тус арга х

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн