fitness
  • 120 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-18

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн 0146-р ангийн эрүүл мэндийн төвийн эмч нар хилийн салбаруудад үзлэг хийж яваад 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хоёр хугацаат цэргийн албан хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Б.Алтангэрэл дээрх хэргийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хоёр цэрэгтэй холбоотой асуудал гарсан. Цэргүүдэд хагалгаа хийж амжилттай болсон. Ар гэрийнхний зүгээс цэргүүд буцаж очихын бол ямар нэгэн байдлаар дарамт шахалтад орж магадгүй гэсэн асуудал тавьсан. 

Тухайн ангид нь алба хаалгахгүйгээр өөр анги руу хуваарилах асуудал ярьсан. Улмаар энэ залуучуудыг цэргийн албанаас халуулах хүсэлт тавьсан. Энэ нь миний эрхлэх асуудлын хэмжээнд байдаггүй учраас Зэвсэгт хүчний жанжин штаб дээр шийдэгдэнэ. 

Ер нь зодсон байж болзошгүй асуудалтай холбоотойгоор Хүний Эрхийн Үндэсний Комисс ажиллаж, тайланг сонссон. Цагдаагийн байгууллагад ийм асуудал болсон бол эрүүгийн хариуцлага оногдуулах талаар Хил хамгаалах байгууллага өөрсдөө өргөдөл гаргасны дагуу хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв.

Бусад мэдээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийг ашиглалтад орууллаа

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийг ашиглалтад орууллаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийн

Маргааш Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ эхэлнэ

Маргааш Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ эхэлнэ

Монгол Улсын Улаанбаатар хот БНХАУ-ын Эрээн хот чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг маргааш эхлүүлж байна.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн