Яам, агентлагуудад хийж буй хяналт шалгалтын явц, төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, төрийн албаны хүний нөөцийн талаарх мэдээллийг Төрийн албаны Зөвлөл өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр зөрчилтэй томилгоотой холбоотой сэтгүүлчийн асуултад Төрийн албаны Зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун дараах хариултыг өгөв.
Тэрбээр хэлэхдээ "КОВИД-19 цар тахлаар далимдуулж хууль бусаар томилсон төрийн албан хаагчдын томилгооны зөрчлийг яах вэ гэж асуулаа.
Цар тахлын үед юун томилгооны тухай бодох, өөрсдөө амьд үлдэх үү гэдэг асуудал гарсан. Тухайн үед Төрийн албаны Зөвлөлөөс зохицуулалт хийж, зөвлөмж гаргасан.
Тодруулбал онцгой байдлын алба, хилийн хяналт, эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн дутагдал байна. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжилтэй, Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасан хүмүүсийг ажиллуулах чиглэлийг өгсөн.
Нэг хэсэг нь чадвартай сайн хүмүүсээ тавьсан. Харин нөгөө хэсэг нь хүн хүчний дутагдалтай байдлаас үүдэн томилогдсон асуудал бий.
Энэ асуудлын мөрөөр Төрийн албаны Зөвлөл 1,202 байгууллагын 20,596 хүнийг шалгасан.
Үргэлжлүүлэн "Шалгалтаар 2,376 зөрчилтэй томилгоо байсныг илрүүлсэн. Төрийн албаны тухай хуулиар эрх бүхий төрийн албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтнуудад зөрчлийг нь сануулаад хугацаатай үүрэг өгч, засах боломж олгодог.
Энэ боломжийн дагуу өөрсдөд нь үүрэг өгөөд 1,624- 2,376 зөрчлийг арилгуулсан.
Тусгай шалгалтаар 1,624 нь эргээд томилогдсон. Мэргэжлээ эзэмшээд шалгалтаа өгөөгүй хүн ороод ажиллаж байсан. Жилд дөрвөн удаа шалгалт авч байгаа.
Тэр үед шалгалтад хууль бусаар томилогдсон гэдэг агуулгаар түр түдгэлзсэн 45 хүн байна. Хүүхэд харах чөлөөтэй, томилогдчихоод дараа нь жирэмсний амралтаа авсан гэх мэтчилэн.
Хугацаа нь болоогүй нэг хүн бий. Бусад нь илааршиж, одоо төрийн албанд хууль бусаар томилох зүрх зоригтой хүн байхгүй. Энэ асуудал бүрэн арилсан гэж хэлж болно.
Шинэ хуулийн онцлог эдийн засгийн үр дагаврыг бий болгосон. Хууль бусаар томилчихвол тэр хүн яваад өгнө шүү дээ. Тэгвэл өмнө нь олгосон цалинг томилсон хүнээс нь авдаг болчихсон. Энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар дөрвөн тэрбум орчим төгрөгийн нэхэмжлэл шүүхэд явж байна.
Биечилж төлөвлөөд дансанд оруулсан нь өнгөрсөн гурван жилийнх нийлээд тэрбум төгрөг орсон байгаа. 2024 он гараад манай төрийн санд 500 сая төгрөг төвлөрсөн" гэлээ.