fitness
  • 573 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-13

 Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан.


Жил бүрийн наймдугаар сард тохиодог “Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд ЭМЯ-наас эмнэлгийн удирдлагуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүргийг өгсөн.

Энэ хүрээнд

  • ГССҮТ-35
  • ЭХЭМҮТ-33
  • УНТЭ-33
  • СХД НЭ-35
  • Орхон БОЭТ-20
  • Говьсүмбэр аймгийн НЭ-10
  • ХӨСҮТ-9
  • АӨСҮТ-7
  • СЭМҮТ-5
  • Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хоёр ажилтан зэрэг нийт 300 гаруй эмч, мэргэжилтэнд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон орлогоор орон сууцны урьдчилгааг олгоод байна. Дээрх ажилчдын 80 гаруй хувь нь сувилагч байв.

Үүнээс гадна эрүүл мэндийн ажилтны цалинг ажилласан жил болон ажлын ачааллаас шалтгаалж ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн нийт 15 төв, бүсийн эмчилгээ оношилгооны гурван төв 5-50 хүртэлх хувиар, 11 аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 5-40 хувиар, гурван дүүргийн нэгдсэн эмнэлэг 10-20 хувиар буюу дунджаар 24.4 хувиар үндсэн цалингаа нэмэгдүүлээд байна. 

Мөн ур чадварын нэмэгдлийн мөнгөн урамшууллыг дунджаар 20-30 хувиар нэмж олгоод байна.

Ирэх жилээс Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоос өгсөн чиглэлийн дагуу эрүүл мэндийн байгууллагууд KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээр ажилтан тус бүрийн үнэлгээг хийж эхлэх бөгөөд гүйцэтгэлд тулгуурласан цалин хөлс, урамшууллыг олгоно.

Үүний эхлэл болгож ГССҮТ 2022 оны эхний хагас жилийн бүх ажилчдын KPI үнэлгээг гаргаж 14 сая төгрөг хүртэлх урамшууллыг олгосон сайн жишиг байна. 

Бусад мэдээ

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан ЗУРГААН ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ нэвтрүүлж чадлаа

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан ЗУРГААН ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ нэвтрүүлж чадлаа

Эрүүл мэндийн яамнаас оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ,

МОНГОЛД АНХ УДАА “ЛАБОРАТОРИЙН МЭРЭГЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

МОНГОЛД АНХ УДАА “ЛАБОРАТОРИЙН МЭРЭГЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн санаачилгаар Монгол Улс

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн