fitness
  • 54 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээОйрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө дулаарна.

Өнөөдөр /2024 оны 09-р сарын 20-ны/ 08 цагаас
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Хангайн уулархаг нутгаар +3...+8 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.

Бусад мэдээ

566,523 ширхэг хувьцаа арилжжээ

566,523 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 174,186,691 төгрөгийн үн

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсныг ажилтанд бичгээр мэдэгдээгүй компанийг 36 сая төгрөгөөр торгожээ

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсныг ажилтанд бичгээр мэдэгдээгүй компанийг 36 сая төгрөгөөр торгожээ

Иргэн Сүх /нэрийг өөрчлөв/ нь Монгол Улсад төсөл хэрэгжүүлж буй гадаадын “П” байгууллагад туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогчийн зүгээс түүнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, цаашид сунгагдахгүй болсон талаар цахим /имэйл/-аар мэдэгджээ.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн