fitness
  • 180 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-20

 Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль нь 48 дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, суурь болон мэргэжлийн боловсрол олгож тэднийг бие даасан амьдрал хөдөлмөрт хөтөлж байна.

Тус сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2010 оноос хойш хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцуулж байна.

Суралцагчид ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшиж нэмэлтээр:

  • Зочид буудлын өрөөний үйлчлэгч
  • Цэцэрлэгч- ногоочин
  • Хоол үйлдвэрлэл чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн төгсгөж, ажлын байранд зуучлан өгдөг.

Энэ хичээлийн жилд орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Талх нарийн боов - Бариста” мэргэжлийн ангийг шинээр нээн 15 сурагчтайгаар хичээллүүлж эхэллээ. Мэргэжлийн ангийг Итали улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж, түүхий эдээр ханган сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлж байна.

“Талх нарийн боов - Бариста” мэргэжлийн ангид суралцсанаар бүх төрлийн кофе, гурилан бүтээгдэхүүн шейк, смүти бялуу, тарт бэлтгэн гаргах чадварт суралцаж “Чадамжийн гэрчилгээтэй” төгсөх юм.

Эх сурвалж: БЕГ,  Тэгш хамруулах боловсролын хэлтэс

Бусад мэдээ

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо ээлжит их хурлаа хийж, бүтэц УДИРДЛАГЫН БАГАА ШИНЭЧИЛЛЭЭ

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо ээлжит их хурлаа хийж, бүтэц УДИРДЛАГЫН БАГАА ШИНЭЧИЛЛЭЭ

Монгол хэвлэл мэдээллийн салбарт Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн холбооны ээлжит хоёрдугаар их хурал

Нийт нутгийн 10 хувьд зуншлага муу байна

Нийт нутгийн 10 хувьд зуншлага муу байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 10 гаруй ху

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн