fitness
  • 141 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-20

Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж буй. Үүний нэг “Таван шар”-ын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээсэн. Тэгвэл авто замын хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн Авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа.

Тэрбээр “Төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих 4 байршлын нэгдүгээр байршил бол “Таван шар”-ын нүхэн гарц юм. Нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээгээд 7 хонож байна. Энэ нүхэн гарцыг барьснаар төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Мөн тээврийн хэрэгслүүд хаалттай гарам дээр төмөр замын хөдөлгөөн нэвтрэхийг хүлээж зогсож, цаг алдахгүй болно. Өөрөөр хэлбэл нэвтрэх хөдөлгөөн сайжирна.

“Таван шар”-ын нүхэн гарцыг нээснээс хойш тухайн орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа гэсэн мэдээлэл байна. Удаашрал үүсээд байгаа шалтгаан гэвэл ажил хараахан бүрэн дуусаагүй. Авто замын бүрэлдэхүүн хэсгүүд болох Найрамдлын авто зам, Товчооны авто замын бүрэн шинэчлэл, аюулгүйн тойрог, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр цогцоороо нүхэн гарцын ажил дуусна. Мөн одоо бүрэн урсгалаараа зогсолтгүй хөдөлгөөн яваад байгаа учраас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байгаа.

Арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулж, тэмдэг, тэмдэглэгээ хийж, хөдөлгөөнийг бүрэн нээж, жолооч нарт мэдээлэл хүргэсний дараа одоогийн хөдөлгөөн удааширсан асуудал арилна. Мөн уулзварын дахин инженерчлэлийг дараа дараачийн уулзваруудад хийдэг” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

Шинэ хоршоо хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн ₮500 тэрбумын эх үүсвэрийг ₮1 их наяд болгож нэмэгдүүлсэн"

Шинэ хоршоо хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн ₮500 тэрбумын эх үүсвэрийг ₮1 их наяд болгож нэмэгдүүлсэн"

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хамт Монголбанканд ажиллаж байна. Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв.

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Е

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн