fitness
  • 441 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-16

"Старчейз Автомотив Лимитд" ХХК Land Rover брэндийн Defender 130 загварыг танилцуулж байна.

2020 онд дэлхий дахинд танилцуулагдсан энэхүү автомашин нь хамгийн бат бөх, бартаат замын хамгийн тав тухтай автомашин гэгддэг.  Defender 130 загварын хувьд хамгийн том давуу тал нь 8 хүний суудалтай бөгөөд суудал хоорондын зай илүү өргөн уудам болсноор холын аялалд ч хамгийн тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн. Уг автомашины хувьд D7X /Defender 7 Extreme/ 1 Monocoque гэх нэг цул арамтай, их биед нь залгаас байхгүй тул Land Rover-ын бусад машинаас гурав дахин бат бөх юм.

Land Rover брэндийн шинэчлэгдсэн хүчтэй хөдөлгүүрийн хувьд урагшаагаа найман шатлалт автомат хурдны хайрцагтай, бензин болон дизель түлшний сонголттойгоор 2.0 литрийн 300 морины хүчтэй дөрвөн цилиндртэй эсвэл Майлд Хайбрид 3.0 литрийн цуваа 6 цилиндртэй 400 морины хүчтэй гэсэн хоёр төрлийн сонголт бүхий хөдөлгүүртэй.

Майлд Хайбрид хөдөлгүүрийн онцлог нь бензин идэлтийг багасгаж турбод хүч нэмэх үүрэгтэй. Давуу тал нь 6г/км нүүрс хүчлийн хийг багасгаж өгснөөр байгаль орчинд бага бохирдол үүсгэж байгаа юм. Хот дотор 13-16 литр, шулуун замд 7-8 литр түлш зарцуулах ба 90 литрийн банкны багтаамжтай юм.

Автомашин хий нумын тусламжтайгаар газраас нийт 29.1 см хүртэл өргөгддөг бөгөөд ямар ч гадаргуу дээр тулахгүйгээр явах чадвартай. Terrain response буюу зам сонголтын ухаалаг систем нь автомашины явах тохиргоог ухаалгаар өөрөө тохируулж явах боломжтой. Тухайлбал урд бампер нь 38 градус, хойд бампер нь 40 градус, элгээрээ 28 градус хүртэлх өнцгийн налуугаар саадгүй явна. Иймээс энэ нь Монголын хэрэглэгчдэд хамгийн сайн таарах, бартаат замд явахад тохиромжтой хэмээгдэж буй.

  • Бартаат замыг туулах чадвар биш харин эрс тэс газрыг даван туулах чадвар нь илүү сайжирсан бөгөөд, ширэнгэн ой, элсэн тасархай болон мөсийг ч даван туулах юм.
  • Нэгдсэн удирдлага бүхий часис системтэй (Integrated Chassis Control System) болсноор 2.5 км хүртэлх замын мэдээллийг урьдчилан тооцоолж бартаа болон огцом эргэлтүүдэд автомашиныг бэлтгэнэ.
  • Бүх дугуйн ухаалаг хөтлөгч нь (Intelligent All-Wheel-Drive) мушгих хүчийг хамгийн оновчтой газарт дамжуулна.
  • Усны гүн туулах чадвар 900мм болсноос гадна толины мэдрэгч нь усны гүний мэдээллийг энтертайнмент дэлгэцэд харуулдаг болсон.
  •  45° градусын өгсүүр замыг туулах чадвартай
  • Terrain Response Pro 2 систем Автоматаар замын гадаргууг таньж хамгийн тохиромжтой сонголтыг жолоочид санал болгоно.
  • 3D Surround Camera – 3D орчны камер нь жолоочийн нүдэнд харагдах боломжгүй хэсгийг энтертайнмент дэлгэцэд бодитоор харуулна.
  • Advanced Driver Assistance Systems - Сайжруулсан жолоочийн туслах систем
  • Adaptive Front Lighting систем нь 16 автомашиныг мэдэрч чаддаг болсон

Та автомашины дэлгэрэнгүй мэдээллийг www.landrover.mn вэб хуудсаас мөн 7575-3911 дугаараар холбогдон авах боломжтой.

Бусад мэдээ

МОНГОЛ ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ харьцах ханш сулаараа дэлхийд 14 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

МОНГОЛ ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ харьцах ханш сулаараа дэлхийд 14 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

Монгол төгрөгийн ам.долларын эсрэг ханшийг дэлхийн бусад улсуудын үндэсний валютын ханштай сүүлийн б

Ирэх сарын нэгнээс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлнэ

Ирэх сарын нэгнээс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлнэ

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжи

Ариунзул С.
Ариунзул С.