fitness
  • 100 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-30

Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” хэлэлцүүлэг эхэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж, шинэ үеийн парламентын зорилго үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хууль тогтоомжийг хүн эрхэд суурилсан, хүн төвтэй, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн уян хатан зохицуулалтыг хийх боломжтой байхад анхаарч хууль эрх зүйн “Парламент 2.0 “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлэхээр санаачлан ажиллаж байна гэлээ.

Тодруулбал, юун түрүүнд төр төвтэй хуулиас “хүн төвтэй” хууль руу шилжиж,  хууль ялгаваргүй, эрх тэгш үйлчилж байгаа эсэхэд парламент хяналт, шалгалт явуулна гэдгийг онцоллоо. Мөн хуулийн цаг хугацааны хоцрогдлыг арилгах, цаашид аливаа эрх зүйн зохицуулалтыг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлдэг байх механизмыг бий болгоно. Гуравт, иж бүрэн, ойлгомжтой хууль эрхзүйн тогтолцоог бүрдүүлснээр дарамт, хүнд сурталгүй, хүн бүрт ижил тэгш үйлчилнэ гэдгийг тодотголоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг урьж, оролцуулан санал авч, нээлттэй хэлэлцүүлж байна.

Бусад мэдээ

Малчдын өвс тэжээлийн бэлтгэл 81 хувьтай байна

Малчдын өвс тэжээлийн бэлтгэл 81 хувьтай байна

Засгийн газрын энэ онд гаргасан 279 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум дүүргийн аюулгүй нөөцөд ни

Манай улс бусад орнуудаас худалдан авдаг бараа 14 хувиар өсжээ

Манай улс бусад орнуудаас худалдан авдаг бараа 14 хувиар өсжээ

Энэ оны эхний гурван сард импортоор нийт 1.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 он

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн