fitness
  • 29 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-03

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд Булган, Сэлэнгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Иймд малчид, тээвэрчид, тариаланчид та бүхнийг:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,
  • Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
  • Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
  • Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх,
  • Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,
  • Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Бусад мэдээ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга айлчилна

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга айлчилна

Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэ

Зуслангийн бүс дэх үерт автсан иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Зуслангийн бүс дэх үерт автсан иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

ОБЕГ-аас зуслангийн бүс дэх иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч буй

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн