fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-04

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Баянхонгор, Архангай, Өвөрхангайн нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг хүйтэрч +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Бага зэрэг хүйтэрч +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг хүйтэрч +5...+7 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтмол байна.

Бусад мэдээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдв

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Зээлийн батлан даалтын санд хамруулна

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Зээлийн батлан даалтын санд хамруулна

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн