fitness
  • 115 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-04

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг энэ сарын 1-4-ний өдрүүдэд манай улсад ажиллаж байна.

Тус багийн төлөөлөл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзаж, “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачилгын үйл явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний 6 орны нэгээр Монгол Улс сонгогдож, хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн эмийг хүүхдэд зонхилон тохиолдож буй 6 төрлийн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

Хамтарсан баг ЭМЯ, ЭХЭМҮТ болон ЗӨСҮТ-ийн эмийн агуулах, Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн бүрдүүлэлт, хилийн хорио цээрийн алба болон  агуулахын үйл ажиллагаатай танилцжээ.

Мөн эмч мэргэжилтнүүдэд хүүхдийн хорт хавдрын эмийн эмчилгээ, хадгалалт, түгээлт, эм бэлтгэлийн талаар сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ өнгөрсөн 6 сарын хугацаанд эм хүлээн авах талаар хийсэн бэлтгэл ажлынхаа талаар үнэлгээ, зөвлөмж өгөх аж. 

Бусад мэдээ

Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдаан энэ сарын 17-нд болно

Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдаан энэ сарын 17-нд болно

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холб

"БЗС-гийн сонгон шалгаруулалтын материалыг автоматаар засдаг программ нэвтрүүлж, хүний оролцоогүй болголоо"

"БЗС-гийн сонгон шалгаруулалтын материалыг автоматаар засдаг программ нэвтрүүлж, хүний оролцоогүй болголоо"

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны системд шинэчлэлт хийсэн талаар өнөөдөр мэдээллээ.Боловс

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн