fitness
  • 103 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-15

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

15-ны өдөр Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа үүсэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООРҮүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +7...+9 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

Яармаг орчмоос хүүхдээ хотын төв рүү сургуульд зөөдөг айл өрх олон

Яармаг орчмоос хүүхдээ хотын төв рүү сургуульд зөөдөг айл өрх олон

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, засгийн газрын 2020-2024 он

2024 оны төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй

2024 оны төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй

Монгол Улсын Их хурлын 2023.10.19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн