fitness
  • 185 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-23

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлдэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх DPUB 2 төсөл”-ийн үр дүн, тайланг өнөөдөр /2024.10.23/ хэлэлцлээ.
 
Төслийн үр дүнд 200 гаруй ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний сургагч багшийг сургасан. Бэлтгэсэн ажлын байрны дадлагажуулагчид 223 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжих үйлчилгээ үзүүлснээс 151 нь байнгын ажлын байртай болжээ.
 
Мөн хөгжлийн бэрхшээлтэй 37 хүнийг ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөцөөр бэлтгэж, нөлөөллийн семинарыг 20 удаа зохион байгуулж, 469 байгууллагын 743 хүнийг хамруулсан байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Өнөөдөр Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хэрэгжсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний тогтолцоог яаж бэхжүүлэх вэ гэдэг төслийг амжилттай хэрэгжүүлж тайланг нь хүлээж авч байна.

Монгол Улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хүн амын тоотой харьцуулахад өндөр байна. 3.5 сая иргэнтэй мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй 112 мянган иргэн байна. Энэ 112 мянган хүний эрхийг хамгаалах, сурах, хөгжих, эрүүл мэндийн үйлчилгээ авах, нөхөн сэргээх, хөдөлмөр эрхлэх, нийгэмдээ бие даан амьдрах тогтолцоог бий болгох тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөдөлмөрийн насны 15-63 насны 93 мянган хүн байна. 93 мянган хүн хөдөлмөрлөх чадвартай. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй. Энэ 93 мянган хүнээс өнөөдөр 15 мянга нь хөдөлмөр эрхэлж байна гэдэг бага тоо. Бусад улсуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундаж хөдөлмөр эрхлэлт 30 хувьтай байна. Манайх 15 хувь гэдэг нь бусад улсаас хоёр дахин бага. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг хэмжиж, зарлаж байх ёстой. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг олон улсын ICF аргачлалыг Монгол Улсдаа нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байна гэлээ.

Энэ дээр үндэслэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн онцлогт тохирсон, харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, хөдөлгөөний, оюуны зэрэг хавсарсан бэрхшээлтэй хүмүүст хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон чадварыг нөхөн сэргээх, хөдөлмөр эрхлэх ур чадвар, боломжоор нь хангах үндэсний тогтолцоог хийх ёстой.

Бусад мэдээ

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 149 дүгээр чуулга уулзалтад оролцож байна

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 149 дүгээр чуулга уулзалтад оролцож байна

Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн