”Оюу толгой” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд 100 сая мод тарих амлалт өгсөн.
Рио Тинтогийн уурхайн хаалт, байгаль орчны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Австралийн "AirSeed Technologies” буюу дроноор үр агуулсан үрлийг тарааж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зорилготой гарааны бизнестэй хамтран өнгөрсөн хоёр жил туршсан байна.
Улаанбаатар дахь Биологийн хүрээлэнгийн хүлэмжид Монгол орны уугуул шилмүүст модны соёололтыг анхлан туршиж, Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд өнгөрсөн онд газар шорооны нөхөн сэргээлт хийсэн бүсдээ туршилтын талбай байгуулжээ.
Өнгөрсөн тавдугаар сард уг талбайд дөрвөн төрлийн уугуул шилмүүст мод, нэг төрлийн хусны нийт 750 үр агуулсан үрлийг тараасан.2023 оны наймдугаар сар, 2024 оны долоодугаар сард хийсэн ажиглалтуудаар үрийн капсулууд соёолж, тогтворжиж байсан нь “Нэг зуун сая мод” хөтөлбөрт энэхүү технологийг ашиглах боломжтойг харуулжээ.
Соёололт болон амьдрах чадварын түвшин нь арчилгаанаас хамаарч байлаа. Энэ технологийг “Оюу толгой” Монголд анх удаа амжилттай туршиж, дрон ашиглан үр тарааж, илүү өргөн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлт хийх боломжтойг нээлээ хэмээн Ойн газраас мэдээлэв.