fitness
  • 56 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-25

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч 0...+2 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавихаар болжээ

Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавихаар болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 13, 14, 42 ду

Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүд үнэмлэхээ гардан авлаа

Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүд үнэмлэхээ гардан авлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.11.17/ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн