fitness
  • 104 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-04

Азийн орнуудын валютын нөөц сүүлийн байдлаар 6.4 их наяд ам.доллар болж нэмэгджээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц аравдугаар сарын байдлаар 4.7 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 0.87 хувиар өслөө. Хэдийгээр есдүгээр сард валютын нөөц буурч, 4.66 тэрбум ам.доллар болоод байсан ч 2022 оны мөн үеийн дүнгээс өндөр хэвээр байна.

Аравдугаар сарын турш Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 795.2 сая ам.долларыг арилжааны банкнуудад ялгаатай ханшаар нийлүүлснээ мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй валютын ханшийн хэлбэлзлийг зөөлрүүлэхэд улс орнуудын гадаад валютын нөөц чухал үүрэгтэйг шинжээчид хэлж байгаа юм.

Хэрэв Дональд Трамп эрх мэдлээ эргүүлэн авч, “Худалдааны дайн” дахин эхлүүлбэл Азийн валютууд үргэлжлэн суларна гэж стратегичид үзэж байна.

Японоос бусад Азийн орнуудын валютын нийт нөөц 2023 оны эцэст 6.2 их наяд ам.доллар, түүнээс жилийн өмнө 5.9 их наяд ам.доллар байсан бол сүүлийн байдлаар 6.4 их наяд ам.доллар болж нэмэгджээ. Нөөцийн бараг тэн хагасыг нь БНХАУ бүрдүүлж байгаа бол Энэтхэгийнх 700 тэрбум ам.доллар буюу бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн байна. 

Монгол Улсын хувьд аравдугаар сард импорт эрчимжиж, улирлын нөхцөл байдлаас шалтгаалсан валютын зарцуулалт нэмэгдэж буй нь төгрөгийн ханш сулрахад голлон нөлөөлснийг Монголбанк тодотгож байгаа юм.

Бусад мэдээ

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 3-

Монголын хоёр уулчны нэг болох Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 метрийн өндрөөс олжээ

Монголын хоёр уулчны нэг болох Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 метрийн өндрөөс олжээ

Эверестийн оргилд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэг болох хэмээн Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн