fitness
  • 184 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-05

Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль 2023 онд батлагдсанаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, Ёс зүйн хороо, байгууллагын удирдлага, Ёс зүйн дэд хорооны бүрэн эрх, гомдол, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, тайлагнах үйл ажиллагааг зохицуулсан. 

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 05 дугаар тогтоолоор “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам” батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд орон тооны бус Ёс зүйн дэд хороог байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд зохион байгуулж байгаа  Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны анхдугаар зөвлөгөөн өнөөдөр НОБГ-т эхэллээ.

Зөвлөгөөнд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад Ёс зүйн хорооны ажиллах хууль, эрхзүйн үндэслэл, зохион байгуулалт, цаашид хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч, амжилт хүссэн юм. Анхдугаар зөвлөгөөнд ОБЕГ, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд,  нарийн бичгийн дарга нар оролцож байна.

Бусад мэдээ

Говь, талын нутгаар салхи, шороон шуургатай

Говь, талын нутгаар салхи, шороон шуургатай

Өнөөдөр говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 05-р сарын 14-н

НӨАТ-ын суглаанаас 5-30 сая төгрөг хожих эрхтэй нэг супер азтан тодров

НӨАТ-ын суглаанаас 5-30 сая төгрөг хожих эрхтэй нэг супер азтан тодров

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.Энэ удаагийн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн