Алтан гарт эмч нар төрөх дөхсөн эмэгтэйд гэрт нь яаралтай хагалгаа хийж эх, хүүгийн амийг аварчээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70км-т Ноён сумаас оторлож явсан малчин айлд 2023 оны 1-р сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч, цус алджээ.
Тухайн газарт Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эмч нарын баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийж эх хүүхэд хоёрын амь насыг аварсан байна.