fitness
  • 166 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-21

Монголын анхны Монгол дохионы хэлний цахим толь бичиг нээлтээ хийлээ. Энэ толь бичиг нь хэрэглэгчдэд дохионы хэлийг хялбар, хурдан ойлгомжтой байдлаар танилцуулсан, Монгол дохионы хэлний мэргэжилтнүүд, багш нар, судлаачид, сонсголгүй иргэд болон хэлмэрчид, олон нийтэд үнэ төлбөргүй ашиглах боломжтой онлайн платформ юм.

Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад Харилцааны Яам болон Финландын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр Тэгш тусгал ТББ-тай хамтран 2021-2024 оны хугацаанд хэрэгжүлсэн энэ төсөл нь Монголын сонсголгүй иргэдийн хэлний боловсрол, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж талууд үзэж байна.

Тус цахим толь бичгийг бүтээхдээ Монгол Улсын 21 аймагт хийсэн өргөн цар хүрээтэй судалгааны үр дүнд тулгуурласан гэж танилцууллаа. Дөрвөн жилийн хугацаанд Монгол дохионы хэлний судлаач нар хоёр баг болж нийт 24 442 км замыг туулж, 21 аймаг, 9 дүүргийн 18-аас дээш насны нийт 90 сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй уулзаж баримт мэдээлэл цуглуулах ярилцлагын аргаар Монгол дохионы хэлний эх судлагдахуун өгөгдлийг цуглуулсан байна. Тэдгээр иргэдийн 50 нь эрэгтэй, 40 нь эмэгтэй мөн сонсголгүй 77 хүн, сул сонсголтой 13 хүн байжээ.

Судалгааны үр дүнд хийгдсэн Монгол дохионы хэлний цахим толь бичиг нь ашиглалтад орсноор сонсголгүй иргэдийн нийгмийн идэвх, тэгш оролцоо дэмжигдэх, монгол дохионы хэлний адилслыг бэхжүүлэх, монгол дохионы хэлийг баримтжуулах, хэл зүйн дүрмийг цахим хэлбэрээр хадгалах болон хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой  гэж үзэж байна. Цахим толь бичгийн сайт болох https://mnsl.mn/ -тэй орж танилцаарай.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн