fitness
  • 151 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-21

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтын ажиллагааны хүрээнд  “Гэр бүл-соёлын анхдагч орчин” хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох хөтөлбөрийг хоёр сарын турш амжилттай зохион байгуулж, Дэлхийн хүүхдийн өдөр хаалтаа хийлээ.

“ГЭР БҮЛ-СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” соёлын боловсрол олгох хөтөлбөр нь Хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох олон талт хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хөгжил, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар ойлголт мэдээллийг нэмэгдүүлж, соёлын боловсролын сургалт, хөтөлбөрийг тогтмол хүргэх орон зайг шинээр бий болгож, нийгмийн соён гэгээрлийг дэмжих зорилготой байсан.

Үндэсний номын сан, Зайсан Хилл цогцолборт долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд соёл урлагийн нийт 9 байгууллага болох Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Хүүхэд, залуучуудын театр, Улсын Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сан, Монгол Улсын Үндэсний Номын сан, Монголын үндэсний музей, Чингис хаан үндэсний музейгээс явуулсан соёлын сургалт, хөтөлбөрт 12 000 гаруй хүн, үүнээс 8000 гаруй хүүхэд хамрагджээ. Тэд энэ хугацаанд гар урлал, оньсон тоглоом, уран зураг, музейн боловсрол болон хүүхдийн номын зохиолчидтой уулзах зэрэг арга хэмжээнд оролцжээ.

Хаалтын үйл ажиллагаанд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан оролцож, хүүхдүүдэд баярын мэнд хүргэлээ. Хөтөлбөрийн сүүлийн өдөр бүх 9 байгууллага хөтөлбөрөө явуулж, 300 гаруй хүүхдэд соёлын боловсрол олголоо.

Бусад мэдээ

Энэ сарын амралтын өдрүүдэд "Веган фестиваль-2023" арга хэмжээ зохион болно

Энэ сарын амралтын өдрүүдэд "Веган фестиваль-2023" арга хэмжээ зохион болно

Монголын Органик Ногоон Хүнсний Холбоо ТББ-аас “Веган фестиваль-2023” арга хэмжээг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах аж.

ЭНЭ ЖИЛ СУРАГЧИД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

ЭНЭ ЖИЛ СУРАГЧИД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Засгийн газраас 2022-2023

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн