fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан,
-Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах,
-Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах,
-Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах,
-Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн уялдааг хангасан цогц бодлогыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд тус салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 90 орчим хувьтай байна.

Бусад мэдээ

Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэх хуулийн төсөл өргөн барилаа

Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэх хуулийн төсөл өргөн барилаа

Засгийн газраас боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн н

Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан "CHICAGO’s ASIAN POP UP CINEMA" фестивалиас "Карьерын оргил амжилт" шагналыг хүртлээ

Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан "CHICAGO’s ASIAN POP UP CINEMA" фестивалиас "Карьерын оргил амжилт" шагналыг хүртлээ

АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа CHICAGO’s ASIAN POP UP CINEMA фестив

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн