fitness
  • 107 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
 
Тэрбээр НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэх юм.

Мөн үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзана. 
Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэх аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлалын үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Бусад мэдээ

НАМАР бол хүүхдийн дархлааг дэмжих хамгийн зөв улирал

НАМАР бол хүүхдийн дархлааг дэмжих хамгийн зөв улирал

Монголын өвөл бол ханиад томууны дэгдэлт, утаа зэрэг шалтгаануудын улмаас хүүхдэд хамгийн ээлгүй ули

Дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүдэд үйлчлэхгүй болгож өөрчлөв

Дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүдэд үйлчлэхгүй болгож өөрчлөв

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн