fitness
  • 169 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-02

Бусдын гадаад паспорт ашиглан улсын хилээр нэвтэрсэн хэргийг хуулийн байгууллагынхан илрүүлсэн. Эл хэрэг шүүхэд шилжжээ.

Тодруулбал, иргэн Г.М нь бусдын гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн.

Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйл.Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх
1.Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Бусад мэдээ

Ц.Оюун­­гэрэл: УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж нүүрсний хулгайтай холбоотой хуурамч ажлын хэсгээ татан буулгахыг шаардаж байна

Ц.Оюун­­гэрэл: УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж нүүрсний хулгайтай холбоотой хуурамч ажлын хэсгээ татан буулгахыг шаардаж байна

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ир­гэ­дийн Оролцооны Нэг­дэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюун­­гэрэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongol

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн