fitness
  • 115 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-02

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.12.02) боллоо. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулсан юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасны дагуу яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэсэн дээрх хуулийн төсөлд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 32дүгээр зүйлийг нэмэхээр тусгасан байна. Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний 50 нь буюу 71.4 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Бусад мэдээ

12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурлыг энэ сарын 29-нд товложээ

12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурлыг энэ сарын 29-нд товложээ

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өслөө

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өслөө

2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн