fitness
  • 615 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-18

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: И Монголиа системийн ачаалал 20 дахин нэмэгдсэн учир сервер унасан. Тийм учраас өнгөрсөн өдрүүдэд Үндэсний дата нэмэлт төхөөрөмжүүдийг байршуулсан. Үүний үр дүнд И Монголиа систем хэвийн үйл ажиллагаанд шилжсэн. Цаашид төрийн байгууллагууд хоорондоо дата мэдээллээ хуваалцах асуудлыг шийдэж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, энэ процессийг 14 хоногийн хугацаанд засахаар ажиллаж байна. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу 1 сая 39 мянган хүүхдэд олгоно. Харин өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн сангаас тодорхой болсон 823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд орно. Энэ нийт хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувийг бүрдүүлж байна. 

Өчигдөр олон нийтэд мэдээлэл хийснээс хойш 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлтээ илрүүлсэн байна. Мөн Улаанбаатар хот болон орон нутагт нийт 37 мянган иргэн утсаар холбогдож мэдээллээ нягталжээ. Түүнчлэн 22 мянган иргэн хороондоо биеэр ирж мэдээллийг нягталсан байна. 

Хүүхдийн мөнгө авах ёстой 91 хувьд хамрагдаж буй хүүхэд тус бүр халамжийн мөнгөө авах учир иргэдийг тайван байхыг уриалж байна. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан и-халамж систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн уг асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэхээр болсон бөгөөд ажлын явцын талаар өдөр бүр мэдээлэл хийж байхаар болоод байгаа юм.


Бусад мэдээ

6.5 сая тун шүлхийн вакциныг хүлээн авлаа

6.5 сая тун шүлхийн вакциныг хүлээн авлаа

Дэлхийн банкны санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эд

АНХААР: Ням гарагаас эхлэн хүйтний эрч эрс чангарна

АНХААР: Ням гарагаас эхлэн хүйтний эрч эрс чангарна

Энэ Пүрэв гарагаас эхлэн Ням гараг хүртэл нийт нутгаар хэсэгчилсэн байдлаар 2-3 удаа (Ням гаригт ахи

Ариунзул С.
Ариунзул С.