fitness
  • 164 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-09

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзжээ.

Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүх талын тухайлбал,

  • худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт,
  • уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт,
  • цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн 14 реформыг хийх зорилт тавьсан.

Энэ хүрээндуул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлов.

Мөн хоёр орны бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн харилцааг дэмжих, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын болон боловсролын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд хоёр талаас дэмжиж ажиллах боломжтой гэдэгт талууд санал нэгджээ.

Бусад мэдээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлогыг баталлаа

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлогыг баталлаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/108 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчд

VIVI дэлгүүр шинэ салбарын нээлтийн үйл ажиллагаан дээрээ 2025 хүнд гутал бэлэглэнэ

VIVI дэлгүүр шинэ салбарын нээлтийн үйл ажиллагаан дээрээ 2025 хүнд гутал бэлэглэнэ

VIVI Great Brands европ гутал, хувцасны их дэлгүүр Сонгинохайрхан дүүрэгт шинэчлэгдэн нээгдэж байгаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн