fitness
  • 134 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-09

Улсын хэмжээнд томуу төст өвчин идэвхжилийн буюу дунд түвшинд байгаа ч нийслэлд томуугийн дэгдэлт өндөр түвшинд байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Өнөөдөр тус төвөөс томуу ба томуу төст өвчлөлийн талаарх мэдээлэл ба зөвлөмж өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр "Улаанбаатар болон долоон аймгийн түвшинд дэгдэлт өндөр түвшинд байна. ХӨСҮТ-өөс амбулаторид суурилсан тандалт хийдэг. Энэ тандалтаас харахад 277.000 хүн үйлчлүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар өсжээ.

Амьсгалын цочмог халдвараар өвдсөн өвчлөгсдийн 71.5 хувийг хүүхдүүд эзэлж байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс өсжээ. Бид ямар вирус зонхилж буйг судлахад ковидын вирус, амьсгалын замын синциталь, томуугийн А хэв шинжийн вирус зонхилж байна. Үүнээс ковид 4.9 хувийг эзэлж байна.

Орны ачааллын тухайд өнгөрсөн жилийнхээс 9.2 хувиар нэмэгдсэн. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1,561 ор ажиллаж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 81 хувь нь амьсгалын замын өвчинтэй байна. Тиймээс цэцэрлэг, ЕБС-уудыг шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг уриалж байна " гэлээ.

Бусад мэдээ

НҮБ-д “Трио” монголын уран сайхны кино уригдаж дэлхийн үзэгчдэд хүртээл болно

НҮБ-д “Трио” монголын уран сайхны кино уригдаж дэлхийн үзэгчдэд хүртээл болно

Нүүдэлчин ахуй соёл, хүний дотоод мөн чанар, хүний заяагдмал эрх, байгалийн төгс үзэсгэлэнг тод томр

ТӨРИЙН БАНК: Дундаж давхаргыг дэмжин ажиллана

ТӨРИЙН БАНК: Дундаж давхаргыг дэмжин ажиллана

Төрийн банк нийгмийн дундаж давхаргыг дэмжигч бойжуулагч банк байх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн