Орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр нийслэлийн иргэдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал маргааш буюу арванхоёрдугаар сарын 12-21-ний өдрийг дуустал “Хоршоологчдоос - Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарах нь.
Уг өргөтгөсөн худалдааг 2019 оноос зохион байгуулж эхэлжээ.