fitness
  • 75 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 16 цагийн өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон түүнд нөлөөлж буй агаарын бохирдол, угаар зэрэг асуудлаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга, Анагаах ухааны доктор Л.Баттөр дараах мэдээллийг хүргэсэн юм. 

Өнгөрсөн долоо хоногт амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277,320 хүн хандаж, тусламж үйлчилгээ авсан. Эдгээрээс 21,367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштойгоор хандан тусламж үйлчилгээ авсан байна.

Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд ирсэн мэдээллээр 9,643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3,087 буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын оноштой гарчээ. 

Томуу, томуу төст өвчний хүндрэлийн хэлбэр нь амьсгалын замын цочмог хүнд халдвар байдаг. Хатгалгаа болон бусад төрлийн амьсгалын замын хүндрэл гэсэн үг.

Энэ төрлийн хүндрэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар илүү байгаа юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оныхтой харьцуулбал амьсгалын замын цочмог хүнд халдварын оноштой хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо өссөн. 

Томуу, томуу төст өвчний 47.1 хувь

Амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлт насны хүүхдүүд эзэлж байна.

Хүндрэлээр өвдөөд байгаа гол эрсдэлт бүлэг тав хүртэлт насны хүүхдүүд. Хүнд халдварын тохиолдол нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй.

Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг энэ жил харьцангуй эрт эхлүүлсэн. Томуугийн вакцинжуулалтад есөн сараас эхэлж нийт эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн салбарын хүмүүсээ хамруулсан.

Гэвч Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 90.4 хувь нь л томуугийн вакцинжуулалтад хамрагдсан байгаа юм.

Арванхоёрдугаар сарын сүүлээс нэгдүгээр сарыг дамнан томуугийн вирус голлох шалтгаан болдог. Тиймээс эрсдэлт бүлгийн хүн ам Өрхийн эмнэлгүүдээрээ дамжуулан одоо ч томуугийн вакцинд хамрагдах боломжтой.

Арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид нийт 223 сорьцод шинжилгээ хийсэн. Үүнээс харахад 48 сорьц буюу 21.5 хувьд нь амьсгалын замын синситиал вирус илэрчээ.

Харин томуугийн А хүрээний Н1N1 вирусийн 12 тохиолдол буюу 5.3 хувьд нь илэрсэн.

SARS-CoV-2 буюу коронавирус 223 сорьцын 11-т буюу 4.9 хувьд нь илэрчээ.  

ХӨСҮТ арванхоёрдугаар сарын 9-ны байдлаар эмнэлэгт хэвтэж буй амьсгалын замын цочмог хүнд халдвартай бага насны хүүхдүүдэд шинжилгээ хийж үзсэн.

Нийт 109 сорьц буюу амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвдсөн хүүхдүүдэд шинжилгээ хийхэд 15 төрлийн томуу, томуу төст өвчин үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийсэн.

Үүнээс 67 сорьц буюу нийт сорьцын 64.4 хувьд нь ямар нэгэн вирус илэрсэн байгаа юм. Тухайн илэрсэн вирус дотор 45 хувь нь түрүүн хэлсэн синситиал вирус давамгайлжээ. 

Эерэг тохиолдлын 18 хувь нь улирлын томуугийн А хүрээний H1N1 вирус байгаа юм. Харин 18 сорьц буюу 27 хувьд нь вирусийн хавсарсан халдвар байна. Энэ бол амьсгалын замын цочмог, хүнд халдвартай бага насны хүүхдүүдэд хийсэн судалгааны үр дүн юм.

Хавсарсан 18 халдварын хоёр тохиолдолд SARS-CoV-2 вирус илэрсэн. Судалгаагаар КОВИД 19 халдвар дангаараа байхгүй. Харин бусад вирусийн халдвартай хоёр тохиолдол байна гэсэн үг. 

Бусад мэдээ

Иений ханш 38 жилд байгаагүй суларчээ

Иений ханш 38 жилд байгаагүй суларчээ

Япон иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 38 жилд байгаагүй доод хэмжээндээ хүрч буурсан байна.Тодру

Агаарын навигацын, аэродромын, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг ААН-үүд үзүүлдэг болно

Агаарын навигацын, аэродромын, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг ААН-үүд үзүүлдэг болно

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүү

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн