fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатарын утааны асуудлыг чухалчлан ярилцжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн утааг бууруулахаар төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Агаарын бохирдол үүсгэж байгаа хоёр эх үүсвэр бий, үүнд дорвитой ямар арга хэмжээ авах вэ гэдэгт хариулт өглөө.  

Нэгдүгээрт, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд огцом нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 804 мянган автомашин бий. Өдөрт 350-400 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна, ухаалаг камерын систем ажиллаад эхлэхээр энэ тоо өснө.

Эдгээр автомашинаас азотын давхар исэл гэх хортой бодис агаарт ялгарч байна. Хосолмол хөдөлгүүртэй "Приус" загварын автомашины нэлээдгүй хувийн нүүрсэн янданг сольсон нь агаарт хамгийн их хортой бодис ялгаруулж байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс ТЦА-аас хянаж, шалгаж эхний ээлжид жолооч нарт сануулж, дараагийн удаа албадлын арга хэмжээ авч журамлаад, зориулалтын яндан байрлуулсан тохиолдолд буцаан өгөхөөр ажиллаж эхэлсэн. Улсын хилээр нийт 40 мянган яндан гаргасан гэх мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр танилцуулж байна.

Хоёрдугаарт, судалгаа хийгээд 60 мянган айлыг гэр, байшингаа дулаалах зөвлөмж өгсөн. Айлуудыг дахиж тоолно. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг өдөөж буй 60 мянган айл байна, гэр, байшингаа дулаалаагүй, удаа дараа зөвлөмж дагаагүй.

Гуравдугаарт, чанарын шаардлага хангахгүй зуухтай 84 мянган айл байна. Эдгээр айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай байна. Сүүлийн үед угаартсан гэх тохиолдлын дийлэнх нь чанарын шаардлага хангахгүй зуухнаас болсон гэдэг дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд би өнөөдөр танилцууллаа. Айл өөрөө зуухаа шинэчлэх үүрэгтэй, гэвч үүнийг даруй шинэчлэхгүй л бол болохгүй нь. Утааг бууруулахын тулд гэрээ дулаалж, яндангаа шинэчлэх хэрэгтэй байна.

Сайжруулсан шахмал түлшний чанарын тухай би нэг ч тоо баримт хэлэхгүй. Лабораторид шинжлүүлсэн учраас хэлэх шаардлагагүй гэж бодож байна. Гэр хороололд 198 мянган яндан байна гэж энэ оны 7 дугаар сард тоолсон. Энэ айл өрхүүд жилд дунджаар 520-540 мянган тоон сайжруулсан шахмал түлш ашиглажээ" гэв.

Бусад мэдээ

АН зөвлөлдөж, МАН ҮХНӨ-ийг хийхээр тохиров

АН зөвлөлдөж, МАН ҮХНӨ-ийг хийхээр тохиров

Нүүрсний хулгайн асуудал хэсэг намжиж, намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахаар хөдөлгөөн

Булган аймагт “Алтаргана-2024” их наадам болно

Булган аймагт “Алтаргана-2024” их наадам болно

Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наад

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн