fitness
  • 63 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-20

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд:

  • С.Энхбаатар
  • М.Алтан-Очир нарыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Байнгын хороо асуудлыг хэлэлцэж, С.Энхбаатарыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжив.

Нэр дэвшигч С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.

1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн, 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга, 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт, 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга.

2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх, 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллажээ.

Бусад мэдээ

Унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийнэ

Унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-ний үр дүнг танилцуулж байна

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-ний үр дүнг танилцуулж байна

PISA судалгаанд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгосон бөгөөд шалгалт 2022.04.11-05.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн