fitness
  • 148 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-31

Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44734, мөрдөн байцаалтын 1106 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн дугаар анги, Улаанбаатар хот дахь болон Гашуунсухайт дахь гаалийн газрын алба хаагч нар нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал,тус компанийн тээврийн хэрэгслийг

  • Улсын хилээр нэвтрүүлэх,
  • гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай хийх,
  • дараалал харгалзахгүйгээр зорчиход туслалцаа үзүүлэх зэргээр бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Бусад мэдээ

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг ГССҮТ-өөс туршлага судалжээ

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг ГССҮТ-өөс туршлага судалжээ

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлт болон лавлагаа шатлалын төвийн үйл ажиллагаатай танил

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан мэт хуурамч бичлэг хийсэн хүмүүсийг олж тогтоожээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан мэт хуурамч бичлэг хийсэн хүмүүсийг олж тогтоожээ

Амралтын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ярьж байгаа мэт бичлэг олон нийтийн сүлжээнд ца

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн