fitness
  • 98 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-03

Улаанбаатар төмөр зам 2024 онд ачаа тээврийг нэг сая тонноор нэмэгдүүлж 33.4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Мөн тээврийн тарифыг алдагдалгүй болгох ажлыг богино хугацаанд амжилттай хийсний үр дүнд 21 төрлийн ачааны хоёроос бусдыг алдагдалгүй тээвэрлэжээ.

Ачаа тээврийн хэмжээ өсөж, алдагдалгүй ажилласнаар төмөр замчдынхаа жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг 200 хувиар тооцож олгохоор шийдвэрлэснийг УБТЗ ХНН-ийн удирдлагууд жилийн эцсийн тайлангийн хурлын үеэр мэдэгджээ. 

Улаанбаатар төмөр зам ХНН нь 16 мянган ажилтантай бөгөөд байгууллагынхаа фэйсбүүк хуудаст нийтэлсэн энэхүү мэдээний дор "Нэг удаагийн шагнал яах вэ үндсэн цалингаа нэм. Төмөр зам дагуух өртөөний байр арчилгаа тордлогогүйгээс замчид болон тэдний хүүхдүүд хүйтэн, тав тухгүй байранд зутруу амьдарч байна" гэх мэт сэтгэгдлүүд бичсэн байв. 

Бусад мэдээ

Улаанбаатарт 24-26 градус дулаан байна

Улаанбаатарт 24-26 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.

Монгол соёл урлагийг Польшид танилцууллаа

Монгол соёл урлагийг Польшид танилцууллаа

Энэ сарын 25-ны БНПУ-ын Бялысток хотын ойролцоох Подласки дахь Ардын соёлын музейд Татаарын соёлын 1

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн