fitness
  • 105 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-09

Гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудад монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэсэн “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн, үйл ажиллагаа нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулна. Уг үзэсгэлэнд  Тайвань, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл, Япон улсын Токио хотод тус тус зохион байгуулагдана.

Энэ үзэсгэлэнгийн үеэр  

  • Монгол хэл, бичиг үсгийн дурсгал, соёлын өвийг сурталчлан таниулах илтгэл;
  • Монгол хэл, бичгийг таниулах сургалт;
  • Монгол бичгийн уралдаан (насанд хүрэгчид, ЕБС-ийн ахлах анги, монгол хэл, бичиг анхлан суралцагчид);
  • “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана.
  • Тус улс оронд ажиллаж амьдарч буй иргэд, хүүхэд багачуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
  • амтран зохион байгуулагчаар:
  • “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага,
  • үгд Найрамдах Солонгос улс дахь “Монгол, Солонгос хэл бичиг соёлын төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага,
  • Тайвань дахь “Хос хэл, Хос соёл” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага,
  • Япон улс дахь “Миний Монгол сургууль тус тус ажиллаж байна.

Мөн Тайвань, Япон улс, Бүгд Найрамдах Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол хэл, соёлын төвүүд, тус улс оронд оршин сууж буй монгол улсын иргэд, хүүхэд багачууд та бүхэн оролцох боломжтой.

 

Эх сурвалж: Боловсролын яам

Бусад мэдээ

"Боловсролын салбарын хөрөнгө оруулалт" сэдвээр салбарын сайд мэдээлэл хийнэ

"Боловсролын салбарын хөрөнгө оруулалт" сэдвээр салбарын сайд мэдээлэл хийнэ

Төрийн ордонд10:00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана. 14:30 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан,

АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

АНУ-ын Худалдааны яам болон Элчин сайдын яамны төлөөлөгчид, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт ма

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн