fitness
  • 102 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-10

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 

2025 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна. 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -22 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Бусад мэдээ

“Ногоон автобус”-ны асуудлаар нээлттэй сонсгол эхэллээ

“Ногоон автобус”-ны асуудлаар нээлттэй сонсгол эхэллээ

Нээлттэй сонсголын эхний өдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан

Б.Баярцацрал топ модель боллоо

Б.Баярцацрал топ модель боллоо

Наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч М.Нармандах, эрэгтэй загвар өмсөгчөөр Ачтай нар тодров.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн