fitness
  • 332 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-13

Цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан.

Улмаар иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Хохирогчийн зүгээс “Амьдралын минь зовлонг шүүмжлэхгүйгээр уншаад үе тэнгийн болон дүү охид минь сургамж аваасай гэж бодоод энэ тухай бичихээр шийдлээ.

2023 онд Ж гэх залуутай танилцаж хайр сэтгэлийн холбоотой болсон. Магадгүй зөвхөн би л тэгж бодсон байх. 2024 оны 10 сард хайртай хүнийхээ гарт амиа алдах шахаад арай гэж гарч ирсэн. 2024 оны 10-р сарын 27-ны өглөөний 10:00 цагаас эхлэн 10 дугаар сарын 28-ны шөнийн 01:00 цаг өнгөртөл 12-13 цаг онц хэрцгийгээр яргалуулж, хүчирхийлүүлсэн. Тэр намайг маш их харддаг байсан” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн