fitness
  • 567 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-19

УИХ-ын өнөөдөр /2023.01.19/-ийн чуулган үргэлжилж байна. Нийт 18 асуудлыг хэлэлцэж буй.

-Дэлхийн банкны "Ухаалаг засаглал II төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийг маргааш батална-

Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн асасоциаци хооронд байгуулсан "Ухаалаг засаглал II төсөл"-ийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан юм.

Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, агдаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.

Асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул эцэслэн батлах санал хураалтыг баасан гарагийн 10.00 цагт явуулахаар боллоо.

-Дотоодын цэргийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш шийдвэрлэнэ-

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. Гишүүд асуулт асуусангүй. Эцсийн хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаар батлах юм. Улмаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

-Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлууллаа-

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. Хоёр байнгын хороо хуралдаж байгаа тул санал хураалт явуулах боломжгүй хэмээн үзсэн юм.

"Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцэж байгаа учраас хойшлууллаа.

-Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн санал хураалтыг хойшлуулав-

Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэв.

Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. Улмаар санал хураалт явуулах хугацааг хойшлуулсан юм. Байнгын хороодын хуралдааны дараа үргэлжлэх юм.

-Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой арга хэмжээний тогтоолыг баталлаа-

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий сонсголын тайлантай холбоотойгоор авах арга хэмжээний тухай УИх-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулж, асуулт асуух гишүүн байсангүй. Тогтоолын төслийг 56 хувиар баталлаа.

Бусад мэдээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН 23.7 сая тонн ачаа тээвэрлэжээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН 23.7 сая тонн ачаа тээвэрлэжээ

Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг УБТЗ-ын тээврийн үзүүлэлт нотолж

“Ногоон автобус” -ны сонсголд Д.Сумъяабазарыг дуудсан, гэвч  "мурив"

“Ногоон автобус” -ны сонсголд Д.Сумъяабазарыг дуудсан, гэвч "мурив"

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах т

Ариунзул С.
Ариунзул С.