Мөнгөний дадал бага наснаас бий болдог. Хүүхэд ирээдүйд амжилтад хүрэх эсэх нь түүний өнөөдөр олж авсан мэдлэг чадвараас шалтгаалдагтай адил.
Санхүүгийн мэдлэгтэй байх нь маш чухлаас гадна сүүлийн үеийн хүүхэд, залуусын дун үүссэн нэг ёсны тренд юм. Онцгойрч ялгарах хүсэл нь хүүхэд, өсвөр насныханд маш их урам зориг өгдөг. Үнэ цэнэ нь тодорхой, хэрэгцээ нь байгаа тул одоо зөвхөн мөнгөтэй хэрхэн үр дүнтэй харьцаж сургах вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр санхүүгийн мэдлэг бол зайлшгүй шаардлагатай үндсэн ур чадвар юм. Гэсэн хэдий ч нийгмийн олонх насанд хүрэгчид ч гэсэн амьдралынхаа туршид санхүүгийн хувьд хайхрамжгүй ханддагаас мөнгөө зөв захиран зарцуулах чадваргүй байдал нь дараа нь хүүхдүүдэд дамждаг.
Мөнгөний тухай сэдвийг санхүүгийн боловсролтой эцэг эхчүүд хүртэл хүүхдэд ярихгүй байгаа нь бас сонин. Энэ арга нь бас хортой үр нөлөө үзүүлдэг:
Хүүхдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дүрэм
"Хүссэн зүйлээ худалдаж авахад мөнгө хэрэгтэй"
Эхлээд та хүүхдэдээ мөнгө гэж юу болохыг харуулах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд таван нас хүрээгүй бол түүнд ямар металл зоос, өнгө өнгийн өөр, өөр мөнгөн тэмдэгт байдлыг тайлбарлахад хангалттай. Таваас дээш насны хүүхдүүд цахим төлбөр тооцоо хэрхэн явагддагийг үндсэн түвшинд ойлгох боломжтой байдаг. Та банкны карт эсвэл ухаалаг утсаа терминал руу хүрэхэд юу тохиолдохыг тэдэнтэй хуваалцах боломжтой. Үүнийг хэрхэн хийх вэ? Хүүхдэдээ банкны аппликейшн дээрх тоонуудыг үзүүлж, энэ нь бас мөнгө гэдгийг тайлбарлаж та мөнгө олохын тулд хэрхэн ажилладаг, хэрхэн олдог талаар ярилцаж болох юм.
Мөнгөтэй болохын тулд мөнгө олох арга замыг олох хэрэгтэй
Хүүхдээ “бизнес сэтгэлгээгээ” төлөвшүүлэхэд нь туслах нь сэтгэл зүйг нь гэмтээхгүй. Зөвхөн оффис, аж ахуйн нэгжид ажиллахаас өөр олон боломж байдаг гэдгийг тайлбарла. Дуртай зүйлээ олж, хөгжүүлснээр бусад хүмүүст хэрэгтэй бизнес болгон хувиргах боломжийг, дараа нь багаа бүрдүүлж ажилласнаар илүү үр дүнд хүрч ихээхэн хэмжээний мөнгөн орлого олох талаарх ойлголтуудыг өгөөрэй. Мөн хөрөнгө оруулаад тодорхой хугацааны дараа гагцхүү ашигтайгаар эргүүлэн авах талаар ярих нь хүүхдэд мөнгө бас ажиллах боломжтой гэх ойлголтыг өгөх болно.
Зардлаа хэмнэж сурах
Та хүүхдийнхээ санхүүгийн мэдлэгийг алхам бүрээр өдөр тутмын энгийн зүйлсээр хөгжүүлж чадна. Жишээлбэл, дэлгүүрт та өөр, өөр үнэ бүхий ижил төстэй бүтээгдэхүүний сонголтыг олж, чанарын ялгааг харуулах боломжтой.
“Бид хямдхан юм худалдаж авахаар баян биш” гэдэг нь инээдтэй мэт санагдах боловч оновчтой хэмнэлт, сонголт хийхийг заадаг ухаалаг хэллэг юм. Энэ зарчмыг хүүхдэдээ тайлбарласнаар та түүнийг “ядуу хүний сэтгэл зүй” болон бодлогогүй зарцуулалтын дадал хэвшлээс хамгаалах болно. Эцсийн эцэст, зарим зарцуулалтад хэмнэх нь хэвийн зүйл боловч бусад хүмүүсийн хувьд худалдаж авсан зүйл нь илүү чанартай, удаан эдэлгээтэй байхын тулд илүү их мөнгө төлөх нь дээр байх талаар бас тайлбарлаарай.
Санхүүгийн зөв дадал зуршлыг хэрхэн бий болгохын тулд:
Өөр энгийн зүйлс ч байсан болно! Хамгийн гол нь мөнгө бол зөвхөн насанд хүрэгчдэд чухал ач холбогдолтой зүйл биш юм. Та хүүхдэдээ санхүүгийн боловсролыг тайлбарлах, хэрэгжүүлэх үйл явцад түүний хэр ихийг ойлгож, суралцаж байгааг хараад ихээхэн гайхах болно.
Хэрхэн халаасны мөнгө өгөх вэ? Хоёр сонголт:
Уламжлалт сургалтын арга бол гахайн банк эхлүүлэх явдал юм. Эхлээд энэ нь шилэн сав байж болно. Хамгийн гол нь хүүхэд мөнгө хэрхэн хуримтлагдаж байгааг харах үйл явц нь өөрөө тоглоом шиг байдаг. Дараагийн шатанд нь та хадгаламж эсвэл брокерын данс нээлгэж, хамтдаа хөрөнгө оруулалт хийж, үр дүнг гар утасны аппликейшнд харуулж, хянах боломжтой.