fitness
  • 145 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-02-10

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга, Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явцын талаар хэлэлцэв.

Төв аймгийн Баян сум болон нийслэлийн Багахангай дүүрэг хоёрын заагт 2 блок бүхий 660 МВт цахилгаан станцыг барина. Тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор 3 км, Багахангай дүүргийн төвөөс 2 км-ийн зайтай байх юм.

Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р.Дагдан “Баянгийн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн PPA гэрээг байгуулж, төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн. Төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байна” гэв.

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн бөгөөд зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай, зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дууссан байна.

skip-share

Тус блокийг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.

Мөн энэ онд төвийн бүсийн эрчим хүчний системийн тойрог сүлжээг бий болгохоор Сэргэлэн чиглэлд 84.5 км урттай 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх юм.

Бөөрөлжүүт цахилгаан станцын III блокийн суурийн ажлыг эхлүүлэх, станцын ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн