fitness
  • 123 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-02-14

2025 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаарх эдийн засгийн дүн мэдээг танилцуулъя.

Mөнгөний нийлүүлэлт (M2) урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс 4.4 (11%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.6 (26%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.1 (27%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 онд 67.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 8.0 (13.4%) их наяд төгрөгөөр өслөө.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 21 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 80 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ.

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 онд 9.2 их наяд төгрөг болжээ. 8.1 (89%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 1.0 (11% ) их наяд төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэжээ.

Өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөж, харин өмнөх сараас 2.0 хувиар буурсан. Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өсжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн