УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.
Уг хуульд нийтийн эрх ашгийг дордуулсан заалт байна гэж үзсэн тул УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслөөр нэг цагийн завсарлага авав. Тус хуулийн 6.3-т "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно" гэж заасан нь олон нийтийн дунд маргаан дагуулсан. Улмаар уг заалтыг хуулиас хассаныг төсөл санаачлагч танилцуулсан юм.