Амь насаа алддаг Г.Батбаярын хэрэг бас л нэг улстөрийн оньсого болчихоод байна. Үр хүүхэд, хамтран ажиллагсад нь хүртэл эх орноосоо дайжсан гэх. Харин саяхнаас түүний охин гэнэт гарч ирж, "зугтахгүй, тэмцэнэ" хэмээн мэдэгдэж, үүнийхээ дараахан АН-д элссэн тухайгаа ч зарлаад авав. Асуудал ч ингээд л нам жим, олны анхаарлаас гарчихлаа.
Бусдын гарт амиа алдсанГ.Батбаярын туслахуудын талаар сураг чимээ алга. Ямартай ч тэдний нэг болох Б.Долгион нь үл таних хүмүүст зодуулж, хүнд гэмтэл авч байсан тухай бүдэг бадаг мэдээлэл чих дэлсэж байсан юм.
Энэ бүхнээс харахад магадгүй талийгаачийн туслах Б.Долгион, Б.Туяа, Х.Гэрлээ гэх мэт нэр бүхий хүмүүс түүний талаар ямар нэгэн зүйлийг олон нийтэд задлах байсан ч юм билүү гэх горьдлого ажиглагчдад бий. Б.Батбаяр өмгөөлөгчийн туслах байсан нэр бүхий хүмүүс хаачив!
Н.Мандах