Үндэсний аудитын газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг холбогдох байгууллагуудыг хамруулан хийжээ.
Тодруулбал, Засгийн газар, ЗГХЭГ, Улсын Онцгой Комисс, Сангийн Яам, Эрүүл Мэндийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, дүүрэг, өрхийн Эрүүл Мэндийн Төвийг хамруулсан байна.
Улсын Онцгой Комиссоос аудитаар баталгаажсан тайланг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын дээрх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж
нийт 11.2 их наяд төгрөг зарцуулсан байна.
Үүнээс эдийн засгийг идэвхжүүлэхэд 37.9, ажлын байрыг хамгаалахад 12.5, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 13.2, иргэдийн орлогыг хамгаалахад 36.4 хувийг нь зарцуулжээ. Тухайлбал,
2020-2021 онд 2.6 их наяд төгрөгийг зарцуулсны
Зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг задалбал
Зарцуулсан 4.4 их наяд төгрөгийг задалбал:
2022 онд Цар тахлын үед 2020-2021 онд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ 2022 онд үргэлжлүүлсэн.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн Газрын 167 дугаар тогтоолын дагуу
Аудитын дээрх дүгнэлтийн талаар танилцуулах үеэр Шадар сайд С.Амарсайхан "Дөрвөн удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоож, иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол хамгийн багадаа 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн нас барах байсан.
Хувийн хэвшлийн 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болсон. 2021-2022 онд улсын төсвийн болон Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүчил төрөгчийн 26 жижиг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. PCR шинжилгээний 30 лабораторитой болсон" гэлээ.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл