fitness
  • 478 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна хэмээн АТГ-аас мэдээллээ.

Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид авчээ.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум)  төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

Битүүмжилсэн эд хөрөнгө болон гүйлгээ:

  • 64 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 61, оффисын 3 талбай)
  • 42 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг
  • 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын  гүйлгээг
  • 4 иргэний 3.2  тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондыг битүүмжилжээ.

АТГ-аас  "Нэгжлэгийн явцад илэрсэн 630,000,000  төгрөг, 230,000 ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээллээ" гэв.

Бусад мэдээ

ҮЙЛ ЯВДАЛ: “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” ФОРУМ БОЛНО

ҮЙЛ ЯВДАЛ: “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” ФОРУМ БОЛНО

Аравдугаар сарын 26-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.08.30 цагт: “Новотел”

Өнөөдөр СОНДГОЙ дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр СОНДГОЙ дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй. Энэ сар

Ариунзул С.
Ариунзул С.