fitness
  • 593 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Улсын Прокурорын байгууллага 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд мөрдөн байцаалтын 2,041 хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Нийт 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг дурдвал:

  • Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мото буудлагын ротын захирагчаар ажиллаж байсан Б.Б, Артиллерийн батарейны ахлах ахлагч Д.Б, Холбооны зангилгааны радио холбооны тасгийн Р-140 станцын хоёрдугаар тоотын станцын дарга, ахлах ахлагч Б.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус ангийн цэргийн албан хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй нууцаар гарган, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй 38 иргэнд тэтгэвэр олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байсан Ц нь цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Мөн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, Авлига албан тушаалын 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Цэргийн албанаас оргон зайлах 1, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.

Бусад мэдээ

Б.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас кокс нүүрс авч туршина

Б.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас кокс нүүрс авч туршина

Нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аа

БНСУ-д суралцах оюутнууд хичээлийн бус цагаараа ажиллах боломж бүрдэнэ

БНСУ-д суралцах оюутнууд хичээлийн бус цагаараа ажиллах боломж бүрдэнэ

Боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг БНСУ-

Ариунзул С.
Ариунзул С.