• 610 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулан УИХ-ын Н.Учрал өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж тайлбар хийжээ. 

Тэрбээр видео бичлэгтээ "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай  хуультай холбогдуулж нийгэмд үүсэж байгаа тодорхой хардлагуудад хариулт өгөх зорилготой. Гурван хардлагад тайлбар өгье. 

Нэг. Үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөнд халдаж, хязгаарлах гэж байна.

Хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан нэг үг үсэг олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай  хуульд байхгүй. Та үгээ хэлж, хурцаар шүүмжилж болно, чөлөөтэй.

Харин нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй. Зөрчилтэй контентын 11 заалт дээрх хүрээг нь тодорхойлж өгсөн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд огт халдаагүй. Үзэл бодлоо илэрхийлэхийг хориглох гээд байна гэх агуулгыг түгээгээд хуулийг бүхэлд нь харлуулах мэдээ мэдээллийг түгээж байгаа хүмүүс бол цахим орчинд гэмт үйлдэл хийж, цахимаар ашиг хонжоо хайдаг хэсэг бүлэг, нэр бүхий троллууд гэдгийг иргэд ойлгоорой.

Хоёр. Намын троллуудыг өөрсдийгөө хамгаалж үлдэх гэж байна.

Олон нийттэй харилцах нэгж гэж байгуулагдана. 13-15 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ нэгжийг би эсвэл төр хянахгүй. Зөвхөн та хянана. Нэр бүхий сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, төр нийгмийн зүтгэлтнүүд, фэйсбүүк дээр шинжлэх ухаанч, гаргалгаатай зүйл бичдэг нөлөөлөгчид бүгд оролцоод энэ нэгжийг хянана. Энэ нэгж өөрөө хяналтаа тавиад, устгах үйл ажиллагааг хамтын хяналт дор зохион байгуулах зохицуулалтыг л Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хийсэн.

Гурав. Гурав хоногт хууль баталлаа гэх гурван хардлага нийгэмд байна.

Үнэнээ хэлье. Надад үнэхээр өөр арга байгаагүй. Гурав хоногийн хугацаанд батлаагүй бол энэ хууль дахиж хэзээ ч батлагдахгүй байсан. Үг хэлэх үзэл бодлыг хязгаарлаж байна гэсэн малгайн дор байгаа троллуудыг дийлэхгүй шүү дээ.

2017 онд Хууль зүйн сайдаар С.Бямбацогт сайд ажиллаж байхдаа энэ хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байсан. Аль ч улс төрч зориг гаргаад оруулж ирж чадаагүй байсан зүйлийг ард түмний дэмжлэгтэйгээр батална гэх зоригоор энэ хуулийг оруулж ирсэн" хэмээн ярилаа. 

ВИДЕО:

Бусад мэдээ

БНХАУ руу хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцжээ

БНХАУ руу хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал

Хүүхдээ хоёр нас хүртэл өсгөн бойжуулж буй 104,441 эцэг эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлжээ

Хүүхдээ хоёр нас хүртэл өсгөн бойжуулж буй 104,441 эцэг эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлжээ

Эрүүл мэндийн даатгалын орлого, хамрагдалтын статистик мэдээллийг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас танил

Ариунзул С.
Ариунзул С.