fitness
  • 601 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой.

Бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчвол зөрчилд тооцож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 20,000 төгрөгөөр торгодог. Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16-22-нд энэ төрлийн зөрчил 12,526 бүртгэгдсэнийг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ. 

Мөн тус төвөөс өгсөн мэдээллээс харвал

  • хурд хэтрүүлсэн зөрчил 949
  • үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй зөрчил 637
  • согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 279
  • гэрэл дохио зөрчсөн 160
  • түр болон удаан зогссон 1,253 зөрчил бүртгэгдсэн байна. 

Төв замын нэгдүгээр эгнээгээр чиглэлийн болон зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслээс бусдыг нь зорчуулахгүй байхын тулд тээврийн цагдаагийн алба хаагчид өнгөрсөн сарын 5-19-нд хяналтаа эрчимжүүлж байв. Үр дүнд нь нийтийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 14.4 километр цаг болж, өмнөх үеэсээ 47.9 хувиар өссөн тухай ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат хэлж байв. Түүнчлэн тэрбээр камерын хяналтаар зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцдогийг тодотгож байсан юм. 

Бусад мэдээ

Үерт өртсөн өрхүүдэд 609 хүүхэд, ахмад настан 108, хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэн байна

Үерт өртсөн өрхүүдэд 609 хүүхэд, ахмад настан 108, хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэн байна

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс үер буусан 21,27,29 дүгээр хороодод есөн

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалттай танилцана уу...

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалттай танилцана уу...

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ удаагийн чуулганаар 40 хуулийн төсөл, дөрв

Ариунзул С.
Ариунзул С.